8 2 3  Магистрын ажил ХБНГУsн Вайнштефаны их сургууль

Kjxeelgux Kmukywtwtu Kjlkbrg.


  Монголын тємс буудайн зах зээлийг Герман
  улстай харьцуулсан судалгаа


   Otgo PB
Гүйцэтгэгч%              Бак. Орломжавын Отгонцэцэг
Удирдагч%                 Проф.  Док.  Франц Мүюлdа.ер
                                     ХБНГУsн Вайнштефаны их сургууль
Удирдагч%                 Проф. Док. Гэндэнгийн Бизъяа
                                      Монгол Улсын Хfдff Аж Ахуйy
                                      Их  Сургууль
                                     $ МУХААИС$
Fгсfн fдfр%                01.03.2005

Im Lebenslauf von Frau Otgonsetseg
werden Einzelheiten ihres Werdeganges mitgeteilt
            

Товч агуулга

Энэ ажлынхаа хүрээнд улаанбуудай төмсний үйлдвэрлэлийн
ерөнхий ойлголт болон монгол орны нөхцөлд тарьж ургуулах
онцлог эрэлт нийлүүлэлтийн судалгаа, бүтээгдэхүүн үнэ зар
суртчилгаа, борлуулалтийн талаар бичив.

Герман улсын хувьд бол үр тарианы үйлдвэрлэлийг төрөөс
маш их харж үзэж тусламж үзүүлдэг.  Харин монголын тариаланчид
өөрсдийн хүчээр үйлдвэрлэлээ явуулдаг боловч
хөрөнгө мөнгөний дутагдалаас болж нөөц боломжоо
бүрэн ашиглаж чаддаггүй байна.

Монгол улсад 1960 оноос газар тариалан эрчимтэй хөгжиж
эхэлсэн бөгөөд тухайн үед төр засгаас их дэмждэг байсан
байна.  Газар тариалангийн үйлдвэрлэлийн оргил үе бол 1985 он
 юм. Үүний илэрхийлэл нь дотоодийнхоо улаанбуудайн зах зээлийн
хэрэгцээг хангаад зогсохгүй илүү гарсныг нь экспортлож байв.

Харин 1990 оноос зах зээл өөрчлөн шинэчлэлтийн үес
төрөөс үзүүлэх татаас нь зогсож ихэнх том үр тарианы
үйлдвэрүүд жижгэрч хувьд очсоноор гас авах ургац болон
бoтээмж нь эрс буурав Тиймээс гадаадад экспортлох нь
байтугай хүн амынхаа гурилын хэрэгцээг хангаж чадахаа
болисон байна.

Үр дүнгээс үзэхэд монгол улсын нийт улаанбуудайн
 хэрэглээ нь жилд дундажаар 450000 тн орчим харин төмсний
хэрэглээ нь 95000 тн орчим байна. Нийт нийлүүлэлтийн хэмжээ
гадны хүчин зүйлсийн нөлөөгөөр жилээс жилд муудасаар байна.

Улаанбуудайн нийлүүлэлт 2004 онд 136000 тн харин үүнийг
хувьд жишээлбэл нийт хэрэглээний дөнгөж 30 хувийг
хангасан байна. Харин төмсний нийт нийлүүлэлт 78200 тн
нийт хэрэглээний 80 гаруй хувийг хангасан байна.

            Монгол улсын хөдөө аж ахуйн эдийн засгийн байдал
 одоогоор хүндхэн нөхцөлд байна.

Энэ нь монгол улс нь хоёр том гүрний голд оршдог бөгөөд
гол худалдаа хийгч орнууд ньОрос болон Хятад юм
Улаанбуудайн гурилын нийт хэрэглээний бараг 70 хувийг 2004 оны

байдалаар  зөвхөн нэг Улсаас буюу Хятад улсаас оруулж
ирсэн байна.  Энэ нэг талаасаа хямд

үнэ бүхий гурилаар ард иргэдээ хангаж байгаа сайн талтай боловч
нөгөө талаараа монгол

улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж
ирээдүйд хүнсний бүтээгдэхүүнээрээ 

хараат болж болзошгүй юb.

Герман улсын хувьд бол хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээд
 зэргээр хөгжсөн дэлхийд

тэргүүлдэг орны нэг юм.

95MBAOtgo,  Bild Frenz, Web Fz  2005 03 08
Kjxeelgux Kmukywtwtu Kjlkbrg. 2005 03 08
Буцах