5 1 11
ХААИС дээрх герман
хэлний эрчимжүүлсэн курс 2007/2008 |
Герман хэлний курс нь 2007 12 10-аас 4 сарын
хугацаатайгаар хичээллэх бөгөөд энд ХААИС-ийн бүрэлдэхүүний бүх
сургуулиас оюутнуудыг хамруулж байна. Энэ курс нь ХБНГУ-ын Бавар мужид
дадлага хийх сонирхолтой оюутнуудыг бэлтгэдэг юм. Курсын төгсгөлд
герман хэлний шалгалт өгөх бөгөөд, хэрэв шалгалтаа амжилттай өгвөл
Бавар мужад 6 сарын хугацаатайгаар дадлага хийх эрхтэй болно. Мөн
түүнчилэн хэрэв Вайнштефаны мэргэжлийн их сургуулийн Трийсдорф дахь
салбар сургуульд суралцахыг хүсвэл тэнд дадлага хийх явцдаа Гёте
институтээс явуулж буй герман хэлний сургалтанд хамрагдаж
шалгаруулалтанд тэнцэх хэрэгтэй. Ингэснээр Вайнштефаны мэргэжлийн
их сургуульд тэтэглэгтэйгээр олон улсын бизнесийн удирдлагын
магистрантурт суралцах эрхтэй болно. 1999 оноос одоог хүртэл 30 гаруй
оюутан дадлага хийснээс
6 оюутан нь МВА амжилттай дүүргэсэн. 2008 оны 1-р сарын 19-ны Бямба гарагт хатагтай Штрайт герман хэлний эрчимжүүлсэн курсд зочилж оюутнуудтай ярилцаж хамтдаа дасгал ажиллаж асуултанд хариулав. Тэрээр DAAD-ийн Улаанбаатар дах төлөөлөгч юм. ( Зураг 3 - 5 ). Герман хэлний шалгалтыг 2008 оны 3-р сарын 3 нд зохион байгуулав. ( Зураг 6 ). |
Зургууд дээр дарсанаар томроно. |
ХААИС дээр зохион байгуулж буй герман хэлний хичээлийг МВА BSc Даваасүрэн мөн MBA BSc Отгонцэцэг нар зааж байна. Энэ хоёр багш нь ХААИС-ийг төгссөн бөгөөд ХБНГУ-ын Вайнштефаны мэргэжлийн их сургуулийг олон улсын бизнесийн удирдлагын магистрантураар амжилттай төгссөн. Дадлага болон сургалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг энэ вэб хуудсны дараахи хэсгүүдээс авч болно. Үүнд: 5 1 1 , 8 1 1 , 8 1 1 1 , 8 2 2 , 8 2 2 1 , 8 2 3 , 8 2 3 1 , 8 2 4 , 8 2 4 2 , 6 1 3 , 6 1 5 1 , 6 1 5 2 |
Проф. Док. Френцэд
2008 оны 2-р сарын 23 -ны байдлаар оюутан Гочоогийн Содномпил (2007 12 11),
Чулуунхүүгийн Энхмөрөн (2007 12
14), Цэрэнжавын Нарантунгалаг (2007 12 20) ,
Пүрэвийн Батцэцэг (2007 12
27), Болдбаатар Эрдэнэнтуяа
(2007 12 28), Хатанбаатарыын Энхжаргал
(2007 12 28), Жаргалсайханы Бумбага (2008 01 14),
Батчулууны Ариунзаяа (2008
01 16), Чимэдцэрэнгийн Алтанзул
(2008 01 26),
Батмөнхийн Байгалмаа (2008 02
22) мөн Цабачирийн Батнаран (2008
02 26) Имайл бичсэн байна. |
62Spez07DeKu, Bilder, Tabelle und Uebersetzung Otgontsetseg, Web 2008 03 18 |
Буцах |