5 2 6 5       Вайнштефаны мэргэжлийн их сургуулийн 2-р
                    семестрийн оюутнуудын улаан лууван дээр
                                           хийсэн туршилт
                                            Тайлан

Хучлагатай нөхцөлд  тариалсан улаан луувангийн сортын туршилт

1. Удиртгал
Улаан лууван, Raphanus sativus L. var. sativus, энэ нь тоонолжин цэцэгтний овгийн үндэс үрт таримал хүнсний ногоо юм. Улаан лууванг хүнсэнд түүхийгээр нь хэрэглэх бөгөөд түүний үндэс үр нь хатуувтар, бага зэрэг гашуун амттай байна. Үндэс үрэнд нь гичийн тос мөн антибиотикууд агуулагддаг бөгөөд үүнийг өмөн үү, элэг цөсний өвчтэй хүмүүс хэрэглэх нь нэн тохиромжтой. Мөн түүгээрч үл барам витамин С, кали, зэс, магни, төмөр зэрэг элментүүдийг ихээр агуулсан байдаг. Худалдаанд гаргаж буй улаан луувангийн хэмжээ жигд өнгө тод байх ёстой. Хамгийн чухал нь үндэс үр нь эрүүл, навчны хэмжээ урт, үндэсний үзүүр бүдүүн нягт байх нь чухал юм.  Ийм тохирсон сорт сонголт нь вайншефаны мэргэжлийн их сургуулийн дадлагын оюутнууд туршилтын зорилго болно. 

2. Туршилтын арга зүй
2.1. Туршилтын зорилтууд
Дадлагын хугацаандаа 2-р семестрийн оюутнууд улаан луувангийн эртийн 4 сортыг соёололт, өвчинд тэсвэртэй байдал, чанар, ургац мөн флийс хучлагатай үед зохицон ургах байдлыг нь тодорхойлох нь зорилтууд болно.  Үрийн аж ахуйн ферм болон сортын нэрүүдийг 1-р хүснэгтээр үзүүлсэн болно.

Хүснэгт.1 Туршилтын хувилбарууд, Сортууд мөн үрийн аж ахуйн фермүүд
Radies Sorten und Herkunft

2.2. Судалгааны арга зүй
Туршилтыг дөрвөн хувилбар дөрвөн давталтаар явуулах аргыг сонгосон. Нийт 16 дэвсэг болсон бөгөөд дэвсэгийн өргөн нь 1,5 метрийн бөгөөд энэ нь замыг оруулан тооцсон болно. Харин замыг оруулж тооцохгүй бол 1,24 м болно. Дэвсэгийн урт нь 1,8 м.   Дэвсгүүдийг хөндлөнгөөр 12 см-ийн зайтайгаар мөрлөж, үр хооронд 4 см байна.  Үрлэсний дараа дэвсэг бүрийн үрийн соёог тоолж соёололтыг баллаар үнэлнэ.
Туршилтын үнэлгээг хийхдээ өргөнөөрөө 80 см, уртаараа 60 см хэмжээтэй талбайн (5 мөр) ургацыг дэвсэг тус бүрээр хурааж хийнэ.  Энд дэвсэг тус бүрийг 2 дэвсэг болгон хуваана. Талбайн захын мөрүүд болох 1, 2, 8, 14 мөн 15 хураалт хийгдэхгүй.
Хураалт хийсний дараа эхлээд улаан лууванг угааж дараа нь худалдаанд гаргах боломжтой боломжгүйгээр сортлоно. Үүний дараа худалдаанд гаргах боломжтой улаан лууванг 5 мм-ын ялгаатайгаар нарийн шатлана. Өвчин хортонд нэрвэгдсэнийг мөн дугаарлан ялгана. Нэгдүгээр хураалтаар навчны урт, үндэс үрийн жигдрэлт, хэлбэр, нягтшил зэргийг дэвсэг, сорт бүрээр харьцуулан гаргана . 

2.3. Статистик үзүүлэлтүүд
Статистик боловсруулалтыг Минитаб (Version 14) программаар ажилласан. Худалдаанд гаргах боломжтой улаан луувангийн үндэс үрийн дундажийн хэмжээ, мөн худалдаанд гаргах боломжгүй улаан лууван зэргийг варианцын анализын тооцоогоор гаргана. Варианцын анализын дараа дахин бонферони тестээр шалгана.  Мөн гарсан дүнг крускал-валлисийн тестээр дахин шалгана. Дараа нь дундажийн ялгааг нэмэний тестээр үргэлжлүүлэн шалгаж,
ХИ-квадратын аргаар гарсан дүнг нарийн шалгана.

3. Туршлагын хэрэгжүүлэлт
3.1. Туршилт явуулах хугацаа
Энэ туршилт нь 2005 онд Вайнштефаны мэргэжлийн их сургуулийн туршилт судалгааны цэцэрлэгжүүлэлтийн төвийн В7 талбарт хийгдэж байна. Хөрс нь хөнгөн шавранцар механик бүрэлдэхүүнтэй. 2005 оны 4-р сарын 5-нд үндсэн бордоогоор (15,5%N) бордоод тарилтыг гараар гүйцэтгэсэн. Үрийг хоёр ширхэгээр 1 см -ийн гүнд суулгасан. Үүний дараа нийт тариалсан талбайг флийс (Agryl P17) хучлагаар хучина.
Цухуйлт болон соёололтын дүнг 2005 оны 4-р сарын 22-нд гаргасан болно. Үүний дараа цөөлөлтийг хийж талбайг (27%N) бордож флийсээр хучиж, 5-р сарын 2-нд хучлагыг авсан. Хураалтыг 5-р сарын 10-13 хооронд хийсэн.

3.2. Хөрс боловсруулалт болон бордолт
Тарилтаас өмнө хөрс боловсруулалтыг намар цэвдэгш хагалгаагаар хүрээлэнгээс боловсруулсан. Цэвдэгш боловсруулалтаар талбайг дэвсэг болгон хуваан бэлтгэсэн. Тарилтыг гараар үрийг 1-2 см-ийн гүнд суулгасан.  Үүний дараа талбайг флийс хучилгаар хучиж үлдээсэн. Ургалтын үед хөрсөнд механик боловсруулалт хийгдэхгүй. 
Хөрсний шинжилгээний дараа улаан лууванг бордох тохиромжтой норм гарна. Туршилт эхлэхийн өмнө хүрээлэнгээс калийн бордоогоор (K2O 90 кг/га) бордсон. Хөрсний задлан шинжилгээний дүнгээр фосфор хангалттай (100гр хөрсөнд 49 млгр ) гэж гарсан тул бордолт хийгээгүй. Үртэй хамт (2005 оны 4-р сарын 5) бордоог хийсэн. (15,5%N; 49кг N/гa). Хамгийн сүүлд 2005 оны 4-р сарын 20 нд нэмэлт бордолт (27%N) хийсэн. Нийт 120 кг/га азотын бордоогоор талбайг бордов.

3.3. Ургамал хамгаалал
Хур тундас элбэгтэйгээс  шалтгаалан зарим нэг сортууд дээр гуйлах өвчин ихээр гарсан.  

3.4. Цаг агаарын байдал болон усалгаа
Энэ туршилт нь 2005 оны 4-р сарын 5-наас 5-р сарын 13 хүртэл явагдсан бөгөөд энэ хооронд усалгааг 3 удаа бороожуулагчаар хийсэн. Ургалтын хугацаанд хур тундас элбэгтэй мөн өдөртөө өндөр темпертуртай байсан. Энэ хугацаанд 147мм хур тундас, дундаж температур 10,3°C байллаа. Дээрхи цаг уурын мэдээллийг Бавар мужийн цаг уурын төв станцаас авсан. (Зур. 1, 2).

Niederschlaege
Зур. 1 Ургалтын хугацаан дахь хур тундасны мэдээлэл 1995 оноос хойш

Temperatur Einstrahlung
Зур. 2 Хөрснөөс дээшхи температур  20 см, 5 см

4. Үр дүн
4.1. Ургалтын байдал
Улаан луувангийн сортууд нь соёололт, навчны урт, ижил ургалт, үндэс үрийн хэлбэр зэргээрээ хоорондоо тийм ч тодоор ялгардаггүй. Бүх сортуудын навчны урт нь боломжийн түвшинд буюу 10 см урттай байсан.  Мөн түүнчилэн үндэс үрийн жигдрэлт нь бүх сортууд дээр хангалттай түвшинд байв. Жишээ нь Вернар F1, Мастерред F1  зэрэг сортууд дээр соёололт нөгөө хоёр сортыг бодвол арай илүү байв. Хүснэгт 2.

Хүснэгт. 2  Улаан луувангийн соёололт
Aufgang

4.2. Ургацын дүн
Туршилтын 1-р хураалтанд бүх сортуудын 30 мм -с дээш хэмжээтэйг хураасан. Үүнээсээ  худалдаанд гаргахад тохиромжтой сортыг сонгоход хамгийн сайн нь Алекс F1 байв. Дараагийнх нь худалдаанд гаргахад тохиромжтой сорт нь Рота. Вернар  F1, Мастерред F1 зэрэг сортуудын дундаж хэмжээ нь (25 - 30мм) байв. Ургамлын тоо болон үндэс үрийн хэмжээгээр хамгийн муу сорт нь Мастер F1 байв. Үүний гол шалтгаан нь магадгүй хур тундас чийгийн хэмжээнээс болсон хэмээн дүгнэж байна. (Хүс. 4, 5 мөн График. 3, 4 ).

Хүснэгт. 3 Худалдаанд гаргах боломжтой улаан луувангийн диаметрийн үзүүлэлт
Marktfaehig und Durchmesser

Knollendurchmesser

Druchmesser_Aufgang 1. Ernte Druchmesser Aufgang 2. Ernte
График. 3 1-р хураалтын дундаж үзүүлэлтийн үндэс үрийн диаметрийн хэмжээ 
График. 4 2-р хураалтын дундаж үзүүлэлтийн үндэс үрийн диаметрийн хэмжээ 
4.3 Чанарын үзүүлэлт
Сортууд нь цухуйлт болон үндэс үрийн хэмжээгээр хоорондоо ялгаатай байсан. Үүнийг 5-р хүснэгтээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Хүснэгт. 5 Улаан луувангийн чанарын үзүүлэлт
Qualitaet


5. Шүүмжлэн хэлэлцэхүй
Улаан луувангийн хувьд сортыг зөв сонгох нь түүний үйлдвэрлэл гол асуудал болдог. Мөн үүний хажуугаар зөв арчилгаа, бордолтын ажлыг анхаарах хэрэгтэй. Түүнчилэн ус зарцуулалтыг анхаарах, үүнийг эс зохицуулбал улаан луувангийн үндэс үр нь амархан хагардаг. Ер нь энэ туршилтын хувьд худалдаанд гаргах улаан луувангийн хэмжээ бага байсан нь хур тундас элбэгтэй байсан нь нөлөөлсөн гэж үзэж байна.

6. Дүгнэлт
Вайнштефаны мэргэжлийн их сургуулийн 2005 оны 2-р семестерийн оюутнуудын Улаан луувангийн сорт судалгааны дүн сэдэвт ажилд улаан луувангийн 4 сортыг флийс хучлагатай нөхцөлд тариалан харьцуулан судалсан. Тариалалтаас хойш хураалт хүртлэх хугацаа нь 35-38 хоног байв. Ургалтын хугацааны цаг уурын байдал зэргээс шалтгаалан ургалт муу байсан. 2-р хураалтаар Мастер F1 сорт нь бусад сортуудаасаа худалдаанд гаргах улаан луувангийн тооны хувьд хамгийн муу үзүүлэлтийг үзүүлсэн. Дээрхи шалтгаанаас болж сорт судалгааны ажил амжилт муутай явагдсан ч оюутнуудад дараагийн удаа энэ эзэмшсэн арга зүйгээрээ дахин сорт судалгааны ажлыг явуулах чадвартай болсон.

65h2W2SRBer,  Praktikumsberichte 2. Sem FBG FHW, Uebersetzung Otgontsegseg 208 04 23, Web Fz 2005 12 28
Буцах