5 2 6 8  Вайнштефаны мэргэжлийн их сургуулийн 2-р
                     семестрийн оюутнуудын дадлагын
                                             Тайлан

Ил талбайн бууцайн сорт судалгааны ажлын дүн

1.Удирдтгал


Бууцай нь витаминууд, эрдэс бодис, уураг, өөх тос, нүүрс усаар баялаг учир сайн чанарын хүүхдийн тэжээл болдог.  Бууцайн тариаланг голдуу хагас боловсруулан хөлдөөсөн бүтээгдэхүүн, лаазалсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зориулан тариалдаг. Цэвэр бүтээгдэхүүнийг нь борлуулах явдал нийт бүтээгдэхүүний дөнгөж 15%-ийг эзлэж байна. Ургац нь дундажаар  200-300 цн/гa (1,8кг/м²-2,5кг/м²).

Эрт ургац хураан авахын тулд бууцайг флийс болон нийлэг хучлагтай нөхцөлд тариалдаг. Хучлага нь түүнийг хүйтнээс болон бусад цаг уурын хүчин зүйлээс хамгаалж чаддаг. Энэ туршилтаар вайнштефаны мэргэжлийн их сургуулийн 2-р семестерийн оюутнууд бууцайн сортын судалгааг хийнэ.  

2. Судалгааны арга зүй


Энэхүү туршилтаар бууцайн дөрвөн сортыг (Хүснэгт.1) түүний ургацын байдал, өвчин хортон тэсвэрлэлт зэргийг харьцуулан үзэх болно.


Туршилтыг квадратын аргаар тавьсан болно. 1,20 м өргөн дөрвөн талбайг, тус бүрийг 4 хэсэг болгож нийт 16 дэвсэгт туршилтыг тавина. Дэвсэг бүр зургаан мөрнөөс тогтох бөгөөд мөр хоорондын зай нь 20 см байна.

Tab.1: Туршилтын хувилбарууд болон үрийн аж ахуйн фермүүд

Хувилбарууд

Сортууд

Үр аж ахуй

1

2

3

4

Rendo F1

Tornado F1

Bison F1

Lazio F1

Bejo

Seminis

Rijk Zwaan

PV Seeds


3. Туршилтын арга зүй
3.1  Туршилт явуулсан хугацаа

Туршилтыг 2005 онд вайнштефаны мэргэжлийн их сургуулийн туршилт судалгааны төв дээр хийсэн. Хөрс нь хөнгөн шавранцар механик бүрэлдхүүнтэй. Жилийн дундаж температур нь 7-8°C, харин хур тундас 750-800 мм байв. 

Тарилтыг 2005 оны 4-р сарын 5 нд 2-4 см гүнд хийсэн. Тарилтыг хийсний дараа талбайг флийс хучлагаар хучиж, 4-р сарын 6 нд 10 мм, 4-р сарын 12, 15-нд 5 мм хэмжээтэйгээр талбайг бороожуулагчаар усалсан. Флийс хучлагыг 5-р сарын 2 нд авсан. Навчны өнгө, өвчин, хорлогчидод нэрвэгдсэн байдлын үнэлгээг 4-р сарын 22 нд хийсэн.

Хураалтыг хэсэгчилэн хийсэн бөгөөд 5-р сарын 10 нд эхний хэсгийг, харин 5-р сарын 18-нд үлдсэн хэсгийг хураан авч жигнэсэн.

3.2 Хөрс боловсруулалт ба бордоо 

Талбайг өмнө жилийн намар хагалсан. Тариалт хийхийн өмнө талбай бэлтгэгч хоршмол машинаар гүйцэтгэсэн бөгөөд хамгийн сүүлд нь фрезрээр боловсруулсан. Туршилтын өмнө талбайгаас хөрсний шинжилгээ авсан бөгөөд азот 8 кг/ га гэсэн дүн гарсан, үүнийг тооцоолон үндсэн бордоогоор азотыг 70 кг/га-р бордох ёстой. Тийм учраас 4-р сарын 5 нд тарихын өмнө 15,5% азотын үйлчлэх бодистой үрлэн бордоогоор бордсон. Мөн нэмж   120 кг/га Калимагнизаар бордсон.   

Нэмэлт бордоогоор 4-р сарын 22 нд ургамал бүрэн цухуйсны дараа азотын 27% үйлчлэх бодистойгоор бордсон. Азотын бордооны байх ёстой 150 кг/га-д хүрсэн.

3.3 Ургамал хамгааллын арга хэмжээ

Ариутгасан үрийн материалаар тарьсан учир бууцайнд өвчин хортон гараагүй.

3.4 Цаг уурын байдал болон усалгаа

Туршилтыг 2005 оны 4-сарын 5-наас 6-р сарын 18 хүртэл хугацаанд гурван удаа бороожуулагч төхөөрөмжөөр усалгааг хийсэн. Энэ хугацаанд орсон хур тундасны нийлбэр 167 мм байсан бөгөөд нэмэлт услалтаар 20 мм усыг нэмж өгсөн нь ургамал ургах тохиромжтой 187 мм чийгийг бүрдүүлж өгсөн. Энэ хугацаанд орсон хур тундасны мэдээллийг 1-р графикт үзүүлэв.

Ургалтын хугацаанд цаг агаарын байдал нилээд тогтвортой байсан. Өдрийн дундаж температур нь  15 °C илүү байв. Нийт ургалтын хугацаан дахь дундаж температур болон хур тундасны нийлбэрийг 2-р графикт үзүүлсэн. Энэ мэдээллийг Бавар мужийн ХАА цаг уурын төвийн  Фрайсинг хотын салбараас авсан болно.

Niederschlaege График.  1  Хур тундасны мэдээлэл 2005 оны 4-5 сар Вайнштефан
Einstrahlung und Temperaturen График. 2  Температурын мэдээлэл       2005 оны 4-5 сар Вайнштефан

4. Үр дүн

Хүснэгт 2-4-т сортуудын ургац, ургалтын байдал, үрийн материал ариутгагдсан байдал зэргийг үзүүлсэн. Тарилтаас хойш 36 хонгийн дараа дээрхи гурван үзүүлэлтээр эхний үнэлгээг хийсэн бөгөөд харин үүнээс 8 хонгийн 2-р үнэлгээг гаргасан болно.

4.1  Ургацын байдал

Сортуудын эртийн ургалтын байдлыг үзэхийн тулд тэдгээрийг яг нэг өдөр хураалт хийж харьцуулан үзсэн. Харин 2-р хураалтыг хувилбар бүрийн онцлогоос шалтгаалан тохируулан хийсэн. Энэ мэдээллийг 2-р хүснэгтээс авна уу.

Хүснэгт 3-с харахад маш ойлгомжтой харагдаж байгаа, ургацын байдлаараа Рендо, Бизон, Лацио сортууд нь хоорондоо тийм ялгаатай биш ойролцоогоор 950 гр/м2 байсан харин Торнадо сортын ургац нь бусад сортуудаас хамаагүй их буюу  1357 гр/м2 байсан.

Хэдий 1-р хураалтаар ийм үр дүн үзүүлсэн ч 2-р хураалтаар энэ нь батлагдаагүй бөгөөд сортуудын хувьд харьцангуй ялгаа гарсангүй. 


Хүснэгт. 2: Нэг ба Хоёрдугаар хураалтын дундаж үзүүлэлт
Сорт
1-р хураалт ( гр / м 2 ) 2-р хураалт ( гр / м 2 )
Рендо F1 952,9     а
1745,0
Торнадо F1 1357,0    б
1931,0
Бизон F1 910,6     а
2152,0
Лацио F1  981,6     а  2125,0
Варианцын анализ F-Тест    p=0,1%    p=47,6%       GD (5%) Бонферони)1)    225,45    -

Хамгийн чухал нь ургамлын талбай бүрхэлт юм. Үүнээс шалтгаалан ургамлын соёолох чадварыг тооцно.

Хүснэгт. 3: Цухуйлт болон талбай бүрхэлт
Sorte Талбай бүрхэлт Ур/м2  Ургалтын /хувиар/
Rendo F1 625,0 78,15
Tornado F1 757,5 94,70
Bison F1 563,8 70,50
Lazio F1 641,8  80,23

Мөн чухал үзүүлэлтүүд болох навчны өнгө, гадаргын байдал, өвчин хортонд нэрвэгдсэн байдал зэргийг 3-р хүснэгтээс харна уу.

4.2  Ургалтын байдал болон өвчин хортон тархалт

Эхний хураалт хийхийн өмнө 2005 оны 5-р сарын 10 нд, бууцайн навчны өнгө, гадаргуу, зэргийн үнэлгээг Крускал-валис мөн нэмений тестээр хийсэн. Үүний дүнд навчны өнгөний хувьд харьцангуй зөрүүтэй гарсан.  Тухайлбал Бизон сорт нь Лацио болон Рендо сортуудаас цайвар ногоон болох нь тодорхойлогдсон. Мөн Торнадо сорт нь дундаж үзүүлэлтийг үзүүлсэн.

Үргэлжлүүлэн өвчин хортоныг үнэлсэн. Хуурамч гуайлах өвчин нь ямар ч сортон дээр тохиолдоогүй боловч бусад өвчлөлт нь сорт болгонд харилцан адилгүй байсан. Өвчин хорлогчидод хамгийн бага нэрвэгдсэн сорт нь Лацио, харин хамгийн их нэрвэгдсэн нь Рендо, бусад сортууд нь энэ хоёрын завсарын үзүүлэлтийг үзүүлсэн.       ( Хүнэгт 4 ). 


Хүснэгт 4: Ургамлын байдал өвчин хортоны үнэлгээний үр дүнгийн дундаж үзүүлэлт
Сорт
Навчны өнгө
Гадаргуун
байдал
Бусад хортон
Хуурамч
гуйлах
Рендо F1 5     a 3 3,5     a 1
Торнадо F1 4     ab 4 3     ab 1
Бизон F1 3     b 3 2      b 1
Лацио F1   5      a 3 3      ab  1
Крускал-Валис-Тест
 (засварласан)
p= 0,03%  p= 17,2% p= 2,8%    p= 100%
Баллын үнэлгээ 1-9
Навчны өнгө: 1=тод цайвар ногоон , 3= цайвар ногоон, 5=дундаж ногоон, 7=хар ногоон, 9=тод хар ногоон
Гадаргуун байдал/Хуурамч гуайлах/Бусад хортон:
     1=байхгүй, 3=бага, 5=дунд, 7=хүчтэй, 9=маш хүчтэй




4.3  Гол иш ургасан байдал

Хоёрдугаар хураалтын дараа захын мөрний давталтын дэвсгийг хураалгүй орхиж түүний гол иш ургалтыг сорт бүрээр гаргахыг хүссэн. Хоёрдугаар хураалт нь 5-р сарын 10 нд байсан бөгөөд харин талбайн цэвэрлэгээ нь 5-р сарын 31 нд байсан учир гол ишний ажиглалтыг хийж амжаагүй. 


5. Шүүн хэлэлцэхүй

Туршилт нь 2005 оны хавар зохион байгуулагдсан. Хур тундасны нийлбэр нь өмнөх жилийнхээс их байсан, температур нь тогтмол биш оройдоо буурч зарим тохиолдолд хасах хэмд шилжиж байснаас шалтгаалан флийс хучлагаар удаан хугацааны турш хучих шаардлагатай болсон. Мөн 2-р хураалт хийх үеэр байнга бороотой байснаас шалтгаалан хурааж авсан ургацын мэдээ буруу гарах магадлалтай байна. Тиймээс тухайн ургацын байдлыг сортын өөрийн ургацтай харьцуулан гаргах шаардлагтай. ( График 2 ).


Ertragseigenschaften График. 2 Сортуудын ургацын мэдээлэл

Рендо‘: - Энэ сорт нь ургац болон бусад үзүүлэлтээр тийм ч сайн биш. Үзүүлэлтийн үнэлгээгээр дундаж дүн авсан. Түүний навч нь жижиг бөгөөд зууван хэлбэртэй.

Торнадо‘: - Энэ сорт нь эхний хураалтаар бусад сортуудаасаа өндөр ургац үзүүлсэн ч хоёр дахь хураалтаар үүнийгээ батлаж чадаагүй. Ургалт сайтай, өвчин хортонд бага нэрвэгдсэн мөн бага зэргийн дугираг том навчтай. Бусад сортуудаас үзүүлтээр давуу байгаа сорт юм.

Бизон‘: - Энэ сорт нь 1-р тарилт болон хураалтын хувьд хамгийн бага цухуйлттай мөн ургацын хувьд хамгийн бага байсан ч 2-р хураалтаар гайхалтай нь ургацын байдлаар хамгийн өндөр гарсан. Өвчин хортонд бага нэрвэгддэг. Ургамлын өндрөөрөө дунд зэрэг ургадаг, навч нь жижиг дугуй, цайвар өнгөтэй.

Лацио‘: - Энэ сортын гол шинж нь дугуй навчтай, ургамал нь дунд зэргийн өндөртэй юм. Ургац мөн бусад үзүүлэлтийн хувьд дундаж үзүүлэлтийг үзүүлсэн.

Дээрхи сортуудаас бүх үзүүлэлтээр хамгийн сайн сорт байсангүй. Туршилтын эхэн үед Торнадо сортыг гайгүй хэмээн дүгнэж байсан ч хоёрдугаар хураалтаар энэ нь өөрчлөгдсөн. Өвчин хорлогчидод тэсвэртэй сорт нь Бизон байсан боловч ургацын байдлаар муу байсан. Харин үлдсэн хоёр сорт нь үзүүлэлтүүдээр муу үр дүн өгсөн. 


6. Дүгнэлт
Бууцайн дөрвөн сорт болох  ‘Рендо‘, ‘Торнадо‘, ‘Бизон‘,‘Лацио‘, зэрэг сортуудыг 2005 оны хавар ил талбайд тариалж тэдгээрийн ургацын байдал, ургалт, өвчин хортон тэсвэрлэлт зэргийг судлаж үзэх болсон. Хураалтын ажлыг 2 явцтай гүйцэтгэсэн бөгөөд 1-р хураалтыг тарилтаас 38 хонгийн дараа, харин 2-р хураалтыг үүнээс 8 хонгийн дараа гүйцэтгэсэн. Сортуудын хувьд өвчин хортонд нэрвэгдсэн, ургалтын, цухуйлтын байдал зэрэг нь хоорондоо тийм ч их ялгаатай байгаагүй. 1-р хураалтаар нэг сорт нь бусдаасаа их ургацтай байсан ч 2-р хураалтаар энэ байдлаа нотлож чадаагүй. Энэ туршилтын хугацаанд хур тундас элбэг байсан нь үүнд нөлөөлсөн хэмээн дүгнэж байна.

65h2W2SSBer, Praktikumsberichte 2. Sem FBG FHW, Uebersetzung Otgontsetseg 2008 04 23, Web Fz 2005 11 24
Буцах